Нидерланд улстай ХАА-н салбарт хамтран ажиллана

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нидерланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэртэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Х.Блэкэр Монгол улсад урьсанд талархал илэрхийлэн хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм.УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ Бид сүүлийн жилүүдэд нүүдлийн аж ахуйгаа фермийн аж ахуй болгох ажлыг эрчимжүүлж байгаа. Нидерланд улсын хувьд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр эрчимтэй хөгжиж чадсан. Нидерландын хөдөө аж ахуйн салбарын туршлагыг, техник технологийг Монгол улсад улсад нэвтрүүлж чадвал Орос, Хятад, цаашлаад Солонгос, Японы зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ хамтарч гарган өрсөлдөх боломж байгаа. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах хүсэлтийг санал болгомоор байна” гэсэн юм. Ийнхүү талууд хөдөө аж ахуйн салбарын талаараа харилцан санал солилцсны дараагаар Нидерланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэр Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн талаар нарийн судалгааг хийж хамтарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.