87 мянга гаруй иргэнд хүнсний талон олгоно

Өнгөрсөн 2013 онд өрхийн амьжиргааг тогтоох судалгааг улс орон даяар хийсэн билээ. Энэ судалгааны  хүрээнд энэ жил хүнсний талоныг 15 мянга 137 өрхийн  87мянга 778 иргэнд олгохоор болж, өнгөрсөн хавраас талон олгох ажил эхэлсэн юм.

Хүнсний талоныг амжиргааны төвшин хамгийн бага, хүнд нөхцөлд байгаа, хүнснийхээ хэрэглээг бүрэн хангаж чадахгүй иргэдэд олгогдож байгаа. Хүнсний талоноор том хүн сардаа 10 мянга, хүүхэд  таван мянган төгрөгийн хүнс авах боломжтой. Улсын хэмжээнд хүнсний талоноор 668 хүнсний дэлгүүр үйлчлэх эрхийг авсан байна. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд хүнсний талоноор мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн каш будаа, жимс жимсгэнэ гэсэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн авах боломжтой юм.

Хүнсний талон олгож эхэлсэнээс иргэд зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна гэх шүүмжлэлийг байнга хэлдэг билээ. Тэгвэл нэгдсэн судалгаа хийснээр энэ нь алга болсон хэмээн албаныхан хэлж байгаа юм. Түүнчлэн талоноор үйлчлэх эрх авсан дэлгүүрүүдийн үйлчилгээний талаар гомдол ихээр гардагыг энэ жил сайн зохицуулж  өгсөн хэмээж байгаа юм.

 

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button