Дэрэнд тарваган тахлын голомтын судалгааг хоёр дахь удаагаа хийнэ

Зоонозын өвчин судлалын төв тарваган тахлыг байгаль цаг уурын бүсчлэл, ургамалжилттай холбон тандалт судалгаа хийж байгаа бөгөөд Дундговийн Дэрэн сумын Бумбатын өр хэмээх тарваган тахлын голомтоор бүртгэгдсэн газар эхний удаагийн судалгааг хийж дуусчээ.
Ирэх сард хоёр дахь ээлжийн судалгааг дахин энэ голомтот газар хийх бөгөөд тарваган тахлын голомтот газрын ургамалаас сорьц авч, үүнийгээ Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд явуулж шинжлүүлэх юм байна.
Мөн тус төв жил бүр хийдэг тарваган тахлын эсрэг вакцинжуулалтыг энэ долоо хоногт эхлэх бөгөөд эрсдэлд өртөх магадлалтай иргэд, төрийн албан хаагчдад 150 тун вакцин тарих ажээ.
Г.Уянга
оллоо.мн