Засгийн газар Хөвсгөл аймагт хуралдахгүй

Засгийн газар Энэ сарын 28-нд Хөвсгөл аймагт хуралдах шийдвэр гаргаад байсан. Учир нь тус аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлын явцтай танилцангаа хуралдахаар төлөвлөөд байсан юм. Гэрээ ёсоор Уньт-Тариалан чиглэлийн авто замыг ирэх аравдугаар сарын 31-нд хүлээлгэн өгөх ёстой. Мөрөн-Тариалан чиглэлийн замыг бараг бүхэлд нь энэ сард багтаан хүлээлгэн өгөхтэй холбоотойгоор Засгийн газар ийнхүү хуралдахаар болсон.

Харин энэ шийдвэрээ өөрчилж, Улаанбаатарт хуралдах шийдвэр гарсан байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button