Цэвэр усны үйлдвэрлэл өсчээ

Монгол Улсын савласан цэвэр усны дотоодын үйлдвэрлэл 2008 оныхоос хоёр дахин өсч 35.9 мянган тоннд хүрсэн бол импортын хэмжээ 4.3 мянган тонноос 2.4 мянган тонн болж хоёр дахин буурчээ. Сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа цэвэр усны үйлдвэрлэл дулааны улиралд буюу 5-9 дүгээр сард хамгийн оргил цэгтээ хүрдэг байна. Монгол Улсын нэг иргэнд жилийн турш 13.1 литр савласан цэвэр ус  ноогддог байна.

 

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button