40 мянгатад байрлах “Корейский лапша”-д гал гарчээ

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо буюу 40 мянгатын 5 дугаар байрны 1 дүгээр орцноос утаа гараад байна гэсэн дуудлага өнөөдөр 07.40 цагийн орчимд нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах 10 дугаар анги очиж ажиллахад, дээрх байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа эрхэлдэг “Корейский лапша” хоолны газарт эд хогшил шатаж байсан аж. Гал сөнөөгчид галыг унтрааж аюулгүй болгожээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас авсан мэдээллээр дээрх гал том биш, мөн цаг алдалгүй дуудлага ирсэн нь хохирол бага амсчээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн