Эрдэс баялгийн бирж байгуулна

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортын нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулахаар заасан.

Энэ дагуу Эрдэс баялгийн биржийг байгуулах талаар Уул уурхайн яам нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хүрээнд Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Монголын Эрдэс баялгийн биржийн тогтолцоо ба түүний схем, эрх зүйн орчны байдлаар шийдвэрийн төсөл бэлтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган түлхүүр гардуулах нөхцлөөр олон улсад нээлттэй сонгон шалгаруулах ажлыг энэ оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулан энэ оны есдүгээр сард танилцуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Ингэхдээ биржийг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Эрдэс баялгийн бирж байгуулax бэлтгэл хангагдаж улмаар бирж байгуулагдснаар зөвхөн дотоодын эрдэс баялгийн үнийг зохистой болгоод зогсохгүй бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж Төв Азийн эрдэс баялгийн худалдаанд голлох үүрэг гүйцэтгэхийг зорьж байгаа талаар албаныхан мэдээллээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button