Монголын шигшээ баг 2:0-ээр хожигдлоо

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож буй Монголын шигшээ баг эхний учраа болох Хойд Марины арлуудын багийг 4:0-ээр хожоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр Гуамын шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийж 2:0-ийн харьцаатай хожигдлоо. Манай шигшээ баг дараагийн тоглолтоо Макаогийн багтай хийх бөгөөд энэ тоглолтонд олон гоолын зөрүүтэй хожил байгуулж, Гуамын баг Хойд Марины арлуудын багт хожигдох юм уу тэнцсэн тохиолдолд Монголын шигшээ баг хэсгээсээ шалгарах боломжтой болох юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн