Боом өвчнөөр 80 мал хорогджээ

Одоогоор дээрх 261 зоосон мөнгө болон ембүү зэргийг хэдий үеийнх болохыг тогтоохоор холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа учраас Соёлын өвийн төв болон ССАЖЯ зэрэг төрийн байгууллагуудаас мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байгаа юм байна.
Голомтод 21 өрх, 13528 мал байгаа бөгөөд 80 мал үхэж гурван хүн, 15 мал өвчилжээ.Мөн холбогдох газрууд Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоон хяналт тавин ажиллаж байгаа аж. Түүнчлэн Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боомоор өвчилсөн гэх сэжигтэй хоёр хүнийг эмчилгээнд оруулж, тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоон, вакцинжуулалт хийж, зургаан адуу, нэг үхрийн сэг зэмийг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.
Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, зөвлөмжийг нутгийн иргэд болон хил залгаа Могод суманд тарааж, голомтын ойролцоох найман өрхийн 2518 малд үзлэг, тандалт хийсэн гэсэн мэдээллийг өглөө. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга Шадар сайд Д.Тэрбишдагва хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хил дамнасан малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хилийн боомтын ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, халдварын функт болон замын асуудлыг яаралтай ашиглалтад оруулахыг үүрэгдлээ. Мөн МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчаас өвчний голомтыг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийг өндөр түвшинд зохион байгуулах, өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх орон нутагт вакцины шаардлагатай нөөц бий болгох, чанар аюулгүй байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гарч орон нутагт хүргүүлээд байна.