Бага хөдөлгүүртэй Япон машины импортын татварыг 10 жилийн хугацаанд тэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөх юм. Айлчлалын хүрээнд тэрээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, хоёр орны хооронд байгуулах “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн талаар хамтарсан мэдэгдэл хийсэн билээ.“Kyodo” агентлагийн мэдээлснээр, хэлэлцээрийн хүрээнд Японоос Монгол Улсад нийлүүлж байгаа 4500 куб.см-ээс бага хөдөлгүүртэй бүх төрлийн автомашины импортын татварыг 10 жилийн хугацаанд тэглэхээр болжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн