“Харанга”-ын Ц.Чулуунбат “ууртай” байна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, 11 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байна. Тэгвэл энэхүү жагсаалт дотор “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбатын газар орчихсон аж. Тэрбээр “Рок попын уран бүтээлчдийн төв” барих зорилгоор 2010 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар авсан гэнэ. Түүнээс хойш барилгаа ч барьж чадалгүй байсаар саяхан Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгожээ. Тиймээс “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат “ууртай” байгаа бололтой.
МОНГОЛЫН МЭДЭЭ