Нийслэлийн тээврийн газар шалгалтанд бүдэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нийслэлийн Тээврийн газрын үйл ажиллагааг шалгажээ.  Шалгалтын явцад тус газраас тээврийн хэрэгслийн мэдээллийг гаргадаггүй, замын хөдөлгөөнд оролцож буй, эсэхийг шалгадаггүй тул хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байгаа аж. Аж ахуйн нэгжүүдийн автобусны  парк ашиглалтын хугацааг цөөнгүй жилээр тогтоосон нь техникийн найдвартай ажиллагаа алдагдаж, зам, тээврийн осол гарах нөхцөл бүрдүүлснийг шалгалтаар илрүүлжээ. Мөн бүртгэлийн МТ-150 гэх станцын хэвийн бус ажиллагаанаас үүдэн аж ахуйн нэгжүүдийн  ажлын гүйцэтгэлийг зөв дүгнэдэггүй, цагийн хязгаар тогтоосон гудамж, замын хөдөлгөөнд оролцуулах  ачааны автомашины  түр зөвшөөрлийг олгох төдий ажиллаж байна гэж дүгнэжээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button