Ипотекийн зээлийн мэдээлэл

8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн статистик мэдээ: 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 853 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18519 зээлдэгчийн нийт 536.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 21383 иргэнд 1201.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button