К.Роналду хамгийн баян хөлбөмбөгчин шалгарлаа

Алдарт Goal.com дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчийг тодруулсан байна. Судалгааны багийхан хөлбөмбөгчдийн өнгөрсөн 2013 онд олсон бүх орлогыг нэгтгэн ийнхүү тодруулжээ. Тэгвэл уг жагсаалтыг Португалийн шигшээ болон эзэн хааны Реал Мадрид багийн довтлогч К.Роналду тэргүүлсэн байна. Тэрбээр энэ онд “Реал Мадрид” багтай 2018 он хүртэл гэрээ байгуулж, 105 сая еврогийн цалин авахаар болсон. Тэрбээр “Armani”, “Herbalife”, “Castrol Edge”, “Jack & Co”, “KFC” зэрэг брэндийг сурталчилж, сард 12 сая еврогийн ашиг олдогоос гадна “CR7” брэндийн хувцас загварын компанийг эзэмшдэг юм. К.Роналдугийн нийт хөрөнгө нь 152 сая евро болсон тухай мэдээлжээ. Харин уг жагсаалтын удаах байруудад Л.Месси болон Уэйн Руни нар оржээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн