Монголын шигшээ баг Макаогийн багтай чухал тоглолт хийнэ

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Гуам улсад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа билээ. Манай шигшээ баг эхний тоглолтоо Умард Марианы арлуудын шигшээ багтай хийж  4:0-ээр буулган авсан. Гэвч  уржигдар талбайн эзэн Гуамтай тоглож 2:0-ээр ялагдал хүлээсэн юм. Тэгвэл өнөөдөр манай баг Макао улсын шигшээ багтай тоглох гэж байна.

Одоогоор манай баг гурван оноотойгоор хэсгийнхээ хоёрдугаар байрт явж байгаа бол Гуам улсын шигшээ хэсгийг тэргүүлж, Макао нэг оноотой удаалж байна.

Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд оролцож байгаа юм. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож, нэгдүгээр байраар шалгарсан баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхийн эзэн болно.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button