Мөнгөн аяганаас болж хүний аминд хүрчээ

Дархан-Уул аймгийн Дархан сум V багт оршин суух 59 настай эмэгтэй Ш нь энэ сарын 4-7-ны хооронд гэртээ гадны нөлөөтэй нас барсан хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагч нар шалгажээ.
Улмаар хохирогч Ш-ийн гэрээс алдагдсан байж болох гурван ширхэг эвдэгдсэн мөнгөн аягыг Урт цагаан дээр алт мөнгөний ченж хийдэг Ц нь зараар эртний эдлэл авдаг Б, З нараас 160 мянган төгрөгөөр худалдаж авсан байж магадгүй гэсэн мэдээллийг авч шалгасан байна. Үүнийг баримтжуулан шалгахад мөнгөн аягыг зарсан сэжигтэй этгээд нь Дархан-Уул аймгийн VI багт оршин суудаг М гэгч болохыг тогтоож сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилснаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байгааг нь тогтоож дайчлан баривчилж хэргийг илрүүлжээ.
МОНГОЛЫН МЭДЭЭ