2018 онд Монголын хамгийн өндөр барилга ашиглалтанд орно

Өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн Монголын хамгийн өндөр барилга буюу 68 давхар барилгын ажил 2014 оны хоёрдугаар хагаст эхлэх аж.  Харин уг барилгын ажлыг 2018 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад хийсэн айлчлалын хүрээнд Олон улсын бизнес хуралд оролцох үеэрээ Японы талтай ярилцжээ.        Монголын хамгийн өндөр цамхаг болох энэхүү барилгыг барих гэрээнд өнгөрсөн жил "Мон-Уран" компани, Японы "Никкен Сэкэй холдинг" компани  тус тус гарын үсэг зурсан билээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button