Дугуйн УАШТ эхэллээ

Монголын дугуйн спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
УАШТ энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Өнөөдөр багын гарааны 50 км-ийн уралдаан болж байна. Маргааш, нөгөөдөр ганцаарчилсан гарааны 25 кмийн уралдаан үргэлжлэх юм.
Мөн бөөн гараатай уралдаан 180 км-т тус тус болж, аваргууд тодрох юм. Улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймаг Зуунмод хотоос өнөөдөр гараагаа эхлүүллээ.
Г.Уянга
оллоо.мн