Шинэ технологи туршина

Монгол орны нөхцөлд авто замын суурийг цементээр болон эмульсээр боловсруулж зам барих технологийг анх удаа турших гэж байна. Уг туршилтыг Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ажилчны гудамжны уулзвар дээр ирэх сарын сарын 17-22 өдрүүдэд хийх аж.

Зам тээврийн яам, нийслэлийн Авто замын газар, Япон улсын “Sakai” ХХК, “Tөгс Зам” ХХК хамтран боловсруулсан технологийг ажлын талбар дээр туршихаар хөрсний дээжийг шинжилгээнд өгч, судалгааны ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн туршилт хийх үзүүлэх сургуулилтад оролцох хүсэлтэй зам барилга, засвар арчлалтын компаниудыг салбарын яам бүртгэж эхэлжээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button