Морьт эргүүл ирэх есдүгээр сарын 1 хүртэл ажиллана

Хан-Уул дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох "Био"-ийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байгаа билээ.
Морьт эргүүл нь 2014 оны долоодугаар сарын 23-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл, өдрийн 12 цагаас оройн 18:00 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.
П.УНДРАМ
Оллоо.мн