Дорнодын замын 145 км нь ирэх есдүгээр сард ашиглалтад орно

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 288 км замын бүтээн байгуулалтын ажил 2009 онд ажил нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн турш сунжирсаар байгаа. Харин өнөөдрийн байдлаар энэ замд гүйцэтгэгч таван компани тус бүр 10-143 км зам хариуцан барьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нийт дүнгээрээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Дорнодын замын 145 км нь ирэх есдүгээр сард ашиглалтад орно гэж холбогдох албаныхан мэдээлж байна.

 

Хэнтий, Дорнодыг холбох замын бүтээн байгуулалтыг өмнө нь дангаараа хариуцаж байсан “Насны зам” компани өнгөрсөн онд авсан 143 км замын ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаа тул гэрээг нь цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу дээрх замыг гурван гүйцэтгэгчид хуваан хариуцуулахаар болж, Зам тээврийн яам, Хөгжлийн банк хамтран ажиллаж байна. Бүтэн таван жил сунжирсан Дорнодын замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаа аж.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button