Элэгний хатуурал цирроз, хавдартай иргэдэд зөвөлгөө өгнө

Өнөөдөр Дэлхийн хепатитын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулаад "Оном сан" ТББ, ЭМШИУС-ийн Халдвартын тэнхимтэй хамтран элэгний хепатит вирусын талаар мэдээлэл танилцуулга өгөх юм байна. Энэхүү үйл ажилллагаа 12.00 цагаас Чингис талбайгаас эхлэх аж.
Мөн энэ өдөр ХӨСҮТ дээр элэгний вирусын шинжилгээг үнэ төлбөргүй авч, элэгний хатуурал цирроз, хавдартай иргэдэд зөвөлгөө өгөх юм байна. Үүнээс гадна Монгол орон даяар элэгний Хепатит вирусыг устгах үндэсний хөтөлбөр хэрэгжиж буйтай холбогдуулан HCV HBsAg вирустай иргэдийг эрт оношилж, хяналтанд оруулах, эмчилгээд хамруулах үүднээс элэгний вирустай иргэдийг бүртгэх 15-11-03 тусгай дугаарын утас ажиллуулахаар болжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн