Он гарснаас хойш онгоцны ослоор 763 хүн амиа алджээ

Энэ оны гуравдугаар сард Малайзын агаарын тээврийн онгоц алга болж одоог хүртэл ор сураггүй байгаа билээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд онгоцыг далайд осолдсон гэж байгаа боловч ул мөр олоогүй байгаа юм. МН370 дугаартай онгоцонд нийтдээ 239 хүн сууж явсан билээ. Энэхүү ослын дуулиан шуугиан намжиж амжаагүй байхад Орос, Украйны хилийн ойролцоо осолдож зорчиж явсан 295 хүн амиа алдсан билээ. Тэгвэл энэхүү ослоос хоёр хоногийн дараа Алжирын агаарын тээврийн онгоц осолдож зорчиж явсан 116 хүн амиа алдлаа.
Эдгээр ослуудын дараа Олон улсын агаарын тээврийн холбооноос 2014 оныг агаарын тээврийн компаниудад эрсдэл өндөртэй байгааг онцлоод он гарснаас хойш 763 хүн онгоцны ослоор амиа алдсан нь гэрчиллээ хэмээн мэдээлжээ. Энэ нь сүүлийн арван жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болж агаарын тээврийн эрсдэл 300 хувиар нэмэгдсэн гэж үзжээ. Дашрамд дуулгахад өнгөрсөн 2013 онд онгоцны ослоор 498 зорчигч амь үрэгджээ.
Б.Сансартуяа