Ширэн бээлийтнүүд эх орондоо ирлээ

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгуулсан боксын “China open” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцсон байна. Тэмцээний 69 кг-д өрсөлдсөн О.Батзориг мөнгөн медаль, 49 кг-д олон улсын хүрэл медальт Г.Ариунболд, 60 кг-д Б.Жавхлан, 54 кг-д Э.Идэрхүү нар хүрэл медаль хүртжээ. Улмаар манай ширэн бээлийтнүүд уг тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн