Н.Энхбаяр ирээгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаанд Солонгос улсад эмчлүүлж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд түүнийг намынх нь нөхөд хэд хэдэн удаа эргээд ирсэн. Одоогоор эмчилгээ нь дуусаагүй байгаа ч тун удахгүй ирнэ гэдгийг намын нөхөд нь хэлсээр байгаа.
Тодруулбал МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба энэ сарын 27, 28-нд ирнэ хэмээсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Н.Энхбаяр Монголд ирээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ирсэн гэх мэдээлэл худал. Харин удахгүй ирэх байх" гэжээ.
Г.Уянга
оллоо.мн