Гоо сайхны мэс засал хийлгэхдээ багаж хэрэгсэлд анхаарал хандуулах хэрэгтэй гэв

“Гепатит өвчний талаар дахин эргэцүүлэн бодоцгооё” уриатай гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.  Манай улсад гепатит өвчнийг  1952 оноос бүртгэж, 1962 онд шар өвчин оргил үедээ хүрч байжээ. Энэ үед 10 мянган хүн дутмын 331 хүн өвчилж байсан гэсэн баримт бий. Монгол улсад вируст гепатитын 85 хувийг “A”, 10 хувийг “В”, хоёр хувийг “С” вирус эзэлдэг байна.

Энэ үеэр албаныхан  “Сүүлийн жилүүдэд охид, залуучууд гоо сайхны мэс засал, шивээс ихээр хийлгэх үед эмчийн хэрэглэж буй багаж хэрэгслийг ариутгасан эсэх дээр анхаарал тавих хэрэгтэй” гэдгийг сануулсан юм.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button