Ноосны урамшуулал авахын тулд хоршооны гишүүн байх ёстой

Засгийн газрын тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонины ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлан гаргасан. Энэ тогтоолын дагуу энэ оноос эхлэн малчин, мал бүхий этгээд нь хоршооны гишүүн байх, мөн малчин өрхийн баталгааны тэмдгийг ноос хүлээн авсан баримтан дээр даран холбогдох газруудад өгнө.

Харин урамшуулалд хамрагдахын тулд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байх, стандартын шаардлага хангасан ноосыг төрлөөр нь 50, 100 кг-аар савлаж бэлтгэх, мал аж ахуйн хоршооны гишүүн байх зэрэг нэлээд хэдэн шаардлага тавьж байгаа аж. Мөн дүүргийн ХАА-хариуцсан мэргэжилтэн ноос хүлээн авсан баримтыг үндэслэн малчин, мал бүхий этгээдийн хаяг , малын тоо, тушаасан ноосны хэмжээ төрөл зэргийг гарган дүүргийн Засаг даргаар баталгаажуулан ирэх сарын 15-ны дотор Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар илгээх аж.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button