Г.Сарангэрэл нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд үргэлжилж байна. Шүүх хурал өдөр 13.00 цагт эхэлсэн билээ.

Шүүх долдугаар сарын 7-нд товлогдсон ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгчдээс татгалзсаны улмаас шүүх хурлыг энэ сарын 16-н хүртэл хойшлуулаад байсан. Мөн энэ үеэр шүүгдэгчдийг дараагийн шүүх хурал болтол шүүх ажиллагаанд нөлөөлөл үзүүлж болзошгүй гэсэн шалтгаанаар урьдчилан хорих 461-р ангид хорих шийдвэр гаргаж байсан юм.

Улмаар энэ сарын 16-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд  хаалттай эхэлсэн ч  Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэрэгтэй танилцаагүй учир дахин хойшлуулах шийдвэр гаргаж өнөөдөр хуралдахаар товлосон юм.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button