Дуэйн Жонсон: Би бол зохион бүтээгч

-Та өнөөдөр өглөөнийхөө хоолонд юу идсэн бэ?
-Жирийн л нэг өглөөний хоол идсэн. Долоон унци мах, хоёр өндөг, дөрвөн унци овъёосны каш, хоёр хэрчим талх, цайны аяганы тал нэрсний шүүс гээд л.
-Таны төгс бие галбирын нууц?
-Арьсаа үргэлж арьчилдаг. Мөн зөв хооллолт, хүнд дасгал сургуулилт, бас гайхалтай секс.
-Дасгал сургуулилт их хийдэг үү?
-Би анх 1989 оноос хойш дасгал сургуулилт хийж эхэлсэн. Тэр үед өөрийнхөө чадварыг хэтэрхий их үнэлдэг байжээ. Би дасгал хийх үнэхээр дуртай. Дасгал хөдөлгөөн өдрийн турш надад эрч хүч өгч, аливаа саад тотгорыг даван туулж, өөрийгөө сорих боломж олгодог юм.
-Та ер нь хэр сайн тогооч вэ?
-Ер нь сайн тогооч шүү. Миний гарын онцгой зоог бол мангогоор чимэглэсэн утаж шарсан алган загас. Гайхалтай амттай шүү. Миний нэрийн бас нэг зоог бол өндөгтэй омлет. Энэ хоол чамд ч гэсэн таалагдана гэдэгт би л лав итгэлтэй байна.
-Хайр дурлалын тухай та юу гэж боддог вэ?
-Би хайрыг хайрлаж, хайранд дурладаг. Хайр дурлал ид дүрэлзэж байх үеийг юутай ч харьцуулж болшгүй.
-Таныг бухимдуулдаг зүйл?
-Би залуухан ч байж дээ, 20 настай л байсан байх. Тэр үед эцэг эх маань таагүй харилцаатай байсан юм. Нэг өдөр шөнө дунд болж байхад миний утас дуугарсан. Утсаа автал ээжийн маань уйлах дуу сонсогдож, удалгүй тасарсан. Би ийм байдлыг үзэн яддаг. Энэ л намайг маш их бухимдуулдаг. Одоо тэд хоёр тийш болцгоосон. Харин салсанаасаа хойш сайн найзууд болсон шүү. Тэр үеүүдэд л би их бухимдалтай явдаг байсан байх.
-Яг одоо ямар зохиол уншиж байна?
-Зохиолч Мальколм Градвелийн “Outliers” зохиолыг уншиж байгаа. Түүний тухай баримтат киног нь ч бас үзсэн.
-Ямар загварын хувцас өмсөх дуртай вэ?
-Биед эвтэйхэн, хөнгөн, загварлаг хүрэм өмсөх дуртай. Бас савхин хүрэм, үдээстэй гутал, цамц, жинсээ ч өмсөх дуртай шүү.
-Таны мөрөөдлийн дүр?
-Миний хувьд бүх л дүрүүд маань мөрөөдлийнх байдаг. 1995 онд би Канадын Алберта мужийн Калгари хотын янхны газрын ард байдаг хогийн савны хажууд гудас дэвсэн унтаж, халаасандаа долоохон доллартай явдаг байсан. Энэ миний үнэн түүх шүү. Би бол зүгээр л нэг өлөгчний азтай хүү. Тийм болохоор ямар ч дүр байсан миний хувьд мөрөөдлийн минь дүр.
-Шүтэн бишрэгчдийн чинь тань руу илгээсэн зүйлсээс хамгийн гайхалтай нь юу байсан бэ?
-Шүтэн бишрэгчид маань миний мөрөн дээрх шивээс, ишлэл болгож хэлсэн үг, нүүрэн хэсгийг бие дээрээ шивүүлж, зургийг нь над руу явуулсан байсан. Тэр л миний хувьд хамгийн гайхалтай зүйл байсан даа.
-Та яагаад зохион бүтээгч болоогүй юм бэ?
-Би бол зохион бүтээгч. Сайхан бие галбир сэтгэл татам байдлыг би бүтээж чадсан.
-Дуртай өнгө?
-Хар. Сэтгэл санаа ямар байхаас хамаараад нил ягаан нь ч юм уу.
МОНГОЛЫН МЭДЭЭ