Төрийн өмчит зарим амралт сувиллын газрыг хувьчилна

Засгийн газрын 183 дугаар тогтоолоор төрийн өмчид харъяалалтай зарим үл хөдлөх хөрөнгийг хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Харин өнөөдөр төрийн өмчид бүртгэлтэй зарим амралт, сувиллын газрыг эд хөрөнгө, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хамт нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Тухайлбал, Булган аймгийн Хангал сумын нутаг дахь “Саам” Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь “Жигүүр” амралтын газрыг дуудлагаар худалдах аж. Харин “Саам” амралтын газрыг худалдах доод үнэ 33 сая 742 мянган төгрөг, “Жигүүр” амралтын газрын доод үнэ 350 сая төгрөг юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн