ХУД дэх хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

Нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд энэ сарын 13-нд боом өвчний сэжигтэй мал үхсэнээс хойш нэмж өвчлөл гараагүй байна. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд голомтын бүх малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх ийлдэс, вакцин тарьж, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийн өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, бууц зэрэгт долоодугаар сарын 28-ны өдөр буюу өчигдөр эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.
Бүх малд эмнэл зүйн үзлэг хийхэд сэжигтэй мал илрээгүй тухай Нийслэлийн Мал эмнэлгийн газрын албан бичгийг үндэслэн ХУД-ийн Засаг дарга захирамж гарган хорио цээрийн дэглэмийг татан буулгалаа.
Г.Уянга
оллоо.мн