Хогны уутыг дахин тараах захирамж гарчээ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах зохион байгуулалтын схемийг баталлаа. Батлагдсан схемийн дагуу  ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, худалдаа үйлчилгээний газар, хог тээвэрлэгч байгууллагуудаар дамжуулан зохион байгуулахаас гадна гэр хороолол дахь ус түгээх байруудаар хогны уутыг тараахаар боллоо.

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг айл өрхүүдэд эхний ээлжинд хэрэглэж хэвшүүлэх, цаашид хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо руу оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын суурь болгон нийслэлийн айл өрхүүдэд зориулалтын хогны уут тарааж эхэлсэн.  Тус уутанд үнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх бөгөөд нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15ш хогны уутны зардал 1425 төг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа юм.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button