Украин дахь Монгол оюутнуудыг шилжүүлжнэ

Украин Улсын Донецк хотноо суралцаж буй оюутнуудыг өөр хотуудад шилжүүлэх шийдвэрийг тус улсын Боловсролын яамнаас гаргажээ. Энэ шийдвэр нь Украинд үүсээд буй улс төрийн хямралтай холбоотой юм байна. Тиймээс тус хотод суралцдаг болон одоо эх орондоо амарч буй монгол оюутнуудыг Киев дэх Консулын төлөөлөгчтэй [email protected] цахим хаяг болон (380-44) 3716526, (380-67) 2091071 утсаар холбогдохыг сануулжээ. Украинд 200 гаруй монгол хүмүүс амьдардаг бөгөөд 150 нь оюутнууд юм.

Б.ЗАЯА

ЗУУНЫ МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button