Б.Амархүү мэргэжлээ солив

Оросын шоунаас од болон гялалзсан дуучин Б.Амархүү уран бүтээлээсээ түр чөлөө авчээ. Тэрээр сүйт бүсгүй Азийн модель О.Ариунзулынхаа хамт гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болж, шилэн барилгын сурталчилгаанд тоглосон нь учиртай ажээ. Учир нь дуучин залуу энэ сараас “Жигүүр гранд”-ын Маркетингийн албаны сурталчилгаа хариуцсан даргаар ажиллаж эхэлсэн байна. Тус компанийн сурталчилгаа, рекламыг хариуцах гурван жилийн гэрээ хүртэл хийжээ. Ийнхүү дуучны ажлаа түр орхиж, даргын сэнтийд суух болсон Б.Амархүүд фэнүүдийнх нь зүгээс уран бүтээлээ бүү орхиорой гэсэн хүсэлт тасралтгүй ирсээр байгаа гэнэ.

Ч.ГАНТУЛГА

ЗУУНЫ МЭДЭЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button