Хүүхдээ хаздаг эцэг суллагджээ

Энэ оны гуравдугаар сарын 24-нд шилжих шөнө “Лантуун дохио” ТББ-д бага насны хүүхдүүдийг төрсөн эцэг нь аймшигтайгаар тамлан зовоосон жигшүүрт хэргийн талаархи мэдээлэл ирсэн юм. Уг хэрэг Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн бөгөөд эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байсан юм.

Харгис эцэг гуравдугаар сарын 25-нд саатуулагдсан ба 4 сарын хугацаа саатуулагдах хугацаа нь дуусч,  хэдхэн хоногийн өмнө  буюу энэ сарын 25-ны өдөр суллагдсан байна.

Хэрэг одоогоор прокурор дээр байгаа бөгөөд эрүүгийн хуулийн 181.2, 100.1 гэсэн зүйл ангиудаар ял төлөвлөгдөж магадгүй байгаа ажээ.

Тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл түүний эхнэр болоод 3 хүүхэд нь дахиад аюултай нөхцөл байдалд орж болзошгүй байна.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button