Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Айна Юнайтед Трейдинг” ХХК-тай хамтран дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд өчигдөрөөс эхлэн наймдугаар  сарын дөрөвний хооронд жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий бэлэг дурсгал, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 10 иргэн уран хатгамал /зүү ороосон, задгай, битүү, хэрээсэн/ бусад төрлийн хатгамал, арьсан урлал, дээл, хувцас, малгай зэрэг бүтээлүүдээрээ оролцож байгаа аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button