“Манчестер Юнайтед”, “Интер Милан”-ыг буулган авлаа

Манчестер Юнайтед клуб шинэ дасгалжуулагчийнхаа удирдлага дор гурав дахь ялалтаа авлаа. Тэд  “Лос Анжелис Галакси” клубыг нөхөрсөг тоглолтонд  7:0-ээр бут ниргэсэн бол “АС Милан” клубыг 3:2-ийн харьцаатай буулгаж авсан. Тэгвэл Улаанчөтгөрүүд дөнгөж сая “International champions cup” тэмцээний хүрээнд Интер Милан клубыг торгуулийн цохилтоор буулгаж авлаа. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 0:0-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Тэд наймдугаар сарын 3-нд “Реал Мадрид” клубтэй тоглосноор улирлын өмнөх нөхөрсөг тоглолтоо  дуусгах юм. Английн Премьер лиг наймдугаар сарын 17-нд эхэлнэ.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button