Ачааны автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

Улаанбаатар хотын Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн 2015 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар таван тонноос их жинтэй ачааны автомашиныг хойгуураа Чулуун-Овооны уулзвараас Офицеруудын ордон, Цайз зах, Дарь-Эхийн замаар, урдуураа “Дүнжингарав” худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Гандийн гудамж, Энхтайваны гүүрний доогуур зам, Дунд голын зам, Говь ХХК-ийн урд зам, Ажилчны гудамжны замаар зорчуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзвараас Улиастайн гүүр хүртэл 6,6 км автозам ашиглалтад ороод удаагүй байгаатай холбогдуулан Чулуун-Овооны уулзвараас “Нарантуул” олон улсын худалдааны төв хүртэл Нарны замаар зорчих ачааны автомашины хөдөлгөөнийг бүх жин нь таван тонноос хэтрүүлэхгүй байхаар хязгаарлан, таван тонноос их жинтэй тээврийн хэрэгслийг шинэ замаар явуулах шийдвэрийг тус хурлаас гаргав.