Азийн хотын дарга нарын форумд оролцсон зардлаа тайлагнав

Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагууд гадаадад албан томилолтоор ажилласан зардлын тайланг олон нийтэд мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нар 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайкоу, Гуанжоу хотуудад зохион байгуулагдсан Азийн хотын дарга нарын форумд оролцсон байна. Форумын үеэр Азийн хотуудын туршлагаас хуваалцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцжээ.Төлөөлөгчид дараахь зардлаар албан томилолтоор ажилласан байна.

Нислэгийн тийз хоёр талдаа  2 хүн нийт 4 592 800 төгрөг, Зам хоног -2 хүн зургаант  600 ам.доллар, унаа, тээврийн зардал 120 ам.доллар, бэлэг дурсгал, бусад зардал 500 000 төгрөг гээд нийт 5 092 800 төгрөг зарцуулсан гэв.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button