Германы сонинууд “Charlie Hebdo” сэтгүүлийн шог зургуудыг нийтэлжээ

Францы “Charlie Hebdo” сэтгүүлийн редакц руу лалын шашны хэт явцуу үзэлтнүүд дайран орж, ямар ч гэмгүй ажилтнуудыг буудан хороосон хэргийг Европ эрс хатуу шүүмжилж байна. Германы хэд хэдэн сонин хэвлэл Францын “Charlie Hebdo” сэтгүүлд гарч байсан зөнч мэргэн Мухаммедийг шоолсон шог зургуудыг нэгдүгээр нүүрэндээ хэвлэхээр болсноо зарлав. Берлиний “B.Z” сонин гэхэд л нүүрэн дээрээ “Эрх чөлөө мандтугай” гэсэн гарчигтайгаар “Charlie Hebdo”-д гарч байсан шог зургуудын эвлүүлгийг хэвлэжээ. Сонин уншигчдадаа хандан “Бид шог зурагт дуртайдаа ийм зүйл хийж байгаа юм биш. Бид үг хэлэх эрх чөлөөг хамгаалж байсан амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэндээ шог зургуудыг хэвлэж байна” гэжээ.
Эх сурвалж: Deutsche Welle