Өвлийн "Универсиад 2015"-д оролцоно

Монголын Оюутны спортын баг тамирчид дараагийн тэмцээний бэлтгэлдээ аль хэдийн гарчээ. Тодруулбал, Олон Улсын хэмжээний мастер Б.Бямбадорж нарын эрэгтэй 4, эмэгтэй 3 нийт 7 тамирчин, дасгалжуулагч Д.Баттулгын хамт өвлийн "Универсиад 2015" наадамд оролцохоор бэтгэлээ хангаж байна. Тус наадам Словак улсадл болох бөгөөд тун удахгүй тус улсыг зорих гэнэ.
Б.Бямбадоржийн хувьд 2014 оны Сочигийн өвлийн олимп, 2013 оны Италийн Трентиногийн Универсиад, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан манай улсын шилдэг, туршлагатай тамирчдын нэг юм. Тэрээр Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн оюутан юм.
Г.Уянга
olloo.mn