"Хацу" башё эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын "Хацу" башё өнөөдөр Токио хотноо эхэллээ. “Хацү” башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Точиозантай, ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Такаясү, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Точиношинтай таарсан байна. Тэгвэл озэки Котошёогикү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй, озэки Гоэйдо Икиойтой оноолт таарсан бол сэкивакэ Ичиножёо А.Ичинноров япончуудын найдвар болоод буй Эндотой барилдахаар болжээ.  

Оны анхны башёд манай гурван аварга бэлтгэл сайтай байгаа бол Котошёогикү, Гоэйдо нар энэ тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлэхгүй бол озэки цолоо алдах магадлалтай байна.

Хацу башё энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button