СХД-ийн АН-ынхан жагсаж байна

СХД-ийн АН-ынхан байрныхаа гадна жагсаж байна. Учир нь тус СХД-ийн АН-ын хорооны дарга Ө.Пүрэвбаатар гэнэт өчигдөр намын хорооны гишүүдийг нөхөн сонгох сонгуулийг зарласан байна. Ийнхүү гэнэтийн шийдвэр гаргаснаар Ө.Пүрэвбаатар тус намын хорооны гишүүн болох хүсэлтэй бусад хүмүүсийг бүртгэх хугацааг олгоогүй, ингэснээр зөвхөн өөрийн хамаатан садныг оролцуулах гэж байна гэсэн хардлагыг төрүүлжээ. Иймээс СХД-ийн АН-ынхан жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

2013 онд СХД-ийн АН-ын даргаар томилогдсон Ө.Пүрэвбаатар нь Алтангадас фракцийн хүн ажээ. СХД-ийн АН-ын хороо нийт 102 гишүүнтэй. Үүнээс 30 гишүүн нь төрийн алба хаагч болсон тул ийнхүү нөхөн сонгууль явуулахаар болжээ. Одоогийн байдлаар нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй 40 гаруй хүн байгаа ч тэднийн намын байрандаа нэвтрүүлэхгүй, хамгаалалт гаргасан байгаа аж.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button