"Бөртө чоно, Гоо марал" мөсөн бүтээл шилдэгт багтжээ

БНХАУ-ын Харбин хотод энэ сарын 6-8-нд зохиогдсон олон улсын мөсөн сийлбэрчдийн 29 дахь удаагийн тэмцээнд Монголын уран сийлбэрчдээс Д. Мөнхтуул, Б.Отгонжаргал нар амжилттай оролцож, “Бөртө чоно”, “Гоо марал” бүтээлээрээ гуравдугаар байр эзэлжээ.
Тус тэмцээний "best skill" буюу ур чадварын шагналыг Д.Цэрэнбат, Х.Батбаатар нар “Аюулууд” бүтээлээрээ хүртсэн байна. Энэ тэмцээнд 12 орны 80 гаруй уран бүтээлч мөсний төрлөөр бүтээл урлан өрсөлдсөн ажээ.
Г.Уянга
оллоо.мн