Хүний хөгжил сангийн орлого буурчээ

Эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлаас үүдэн Хүний хөгжил сангийн төсвийн орлого буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувиар ордог орлого 2013 оноос буурчээ. 2015 онд сангийн нийт орлого 338.8 тэрбум төгрөг болохоор байгаагаас тус санд үүссэн өр, төлбөрүүдийг 2014, 2015 онд дахин санхүүжүүлэх шаардлага үүссэн байна. Тухайлбал, зөвхөн 2015 онд Хүний хөгжил сангаас Засгийн газрын бондын төлбөр 404.9 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 79.3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр байгаа нь тус сангийн төсөвт дарамт үзүүлэхэд хүрчээ.
Тиймээс Төсвийн тухай хууль болон Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжилтийн эх үүсвэр төвлөрүүлэн Хүний хөгжил санд өмнөх онуудад авсан өр, төлбөрийг гэрээний хугацаанд нь барагдуулж, сангийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах боломж бүрдэх юм байна.
olloo.mn