Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан уриалга хүргүүлнэ

 11.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд Монгол улсын ШУА-иас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх" санаачилгыг гаргаж УРИАЛГА хүргүүлэх гэж байна.

 

11:30 цагт Уран зургийн галлерейд "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны тэргүүн байранд шалгарагсдад ерөнхий сайд шагнал гардуулна. 

 

12.00 цагт “Ханбүрэгдэй” худалдааны төвийн аравдугаар давхарт Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Үндсэн хуулийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах гэж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд дээрх өдрийг угтан ийнхүү иргэдтэй уулзан ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж,хүндэтгэл үзүүлэх аж.

 

12.45 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, “Цагаан морины домог” номуудыг уншигчдад хүргэж байгаа талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийн хуралд номын зохиогчоос гадна Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Эрдэнэбулган, сэтгүүлч Б.Батбилэг нар оролцоно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button