Сурах бичгийн түрээсийн тогтолцоо хэрэгжиж байна

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Боловсролын салбарын шинэчлэл төслийн хүрээнд 2010-2014 онд 21 аймгийн 406, нийслэлийн захын дүүргийн 84 сургууль буюу нийт 490 төрийн өмчийн сургуулийн 122127 суралцагчдад 1419001 ширхэг сурах бичгийн түрээсийн тогтолцоог амжилттай туршсан. 2014 оны 12 сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар сурах бичгийн түрээсийн үйл ажиллагааг өргөжүүлэн тогтворжуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасан тогтоол гаргасан юм.
Б.Сансартуяа
Olloo.mn