Хэн юу хэлэв

Маргааш Монгол Улсын шинэ Vндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөр. Өнгөрсөн амралтын өдрvvдэд энэ тvvхэн ойд зориулсан сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн төрийн ордонд болсон.
УИХ-ын даргын ивээл дор гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Улаанбаатар хот, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд УИХ-ын гишvvн Ц.Оюунбаатар, Х.Болорчулуун болон ардчилсан, шинэ Vндсэн хуулийг батлалцсан АИХ-ын найман депутат оролцов. Тэмцээний нээлтийн vеэр УИХ-ын зарим гишvvнээс дараах ярилцлагыг авсан юм.
УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцан: Дордуулсан долоон өөрчлөлтөө эхлээд засах ёстой
-Таны хувьд УИХ дахь сайн шатарчны хувьд энэ тэмцээний онцлогийн талаар юу хэлэх вэ?
-1992 оны шинэ Vндсэн хуулийг батлалцаж явсны хувьд Vндсэн хуулийн өдрөөр уламжлал болгон явуулахаар анх санаачилсан энэ тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаад сэтгэл дvvрэн явдаг. Анхны жил зөвхөн нийслэлийн хvрээнд явагдаж байсан бол өнгөрсөн жил аймаг, нийслэлийг хамарч нийт 1200 гаруй тамирчин оролцож байсан.
Өнөө жил сум, дvvрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван шаттайгаар явагдаж, нийт 2300 орчим тамирчин оролцсоноос 120 тамирчин шилдгээр шалгарч, оюуны хvчээ сорихоор төрийн ордонд хуран цуглаад байна. Шатар бол хvний хамгийн суурь чадвар болох сэтгэн бодох чадварыг хөгжvvлдэг оюуны спортын төрөл юм. Манай шатарчдын амжилт жилээс жилд өсч байгаад энэхvv тэмцээн хувь нэмрээ оруулж л байгаа. Өнгөрсөн 2014 он манай мэргэжлийн шатарчдын хувьд ч арвин их амжилтын жил байлаа. Их мастерууд шил шилээ даран төрөн гарлаа.
Энэ бvхэн нь орон нутагт шатрын анхан шатны сургалт сайн зохион байгуулагдаж байгаатай холбоотой юм. Шатар бол нэг талдаа оюуны спорт мөртлөө нөгөө талдаа эрдэм, ухаан, урлаг, их том соёл юм даа. Монголчууд их багагvй шатрын спортоор амжилт гаргаж, оюун ухаанаа тэлж байгаа нь эх орон маань ХХI зуунд vсрэнгvй хөгжих бас нэг их оюун санааны томоохон хөрөнгө оруулалт гэж дvгнэж явдаг. Монголын ард тvмний тусгаар тогтнол, аюулгvй байдлын баталгаа, ард тvмний нийтлэг хvсэл зоригийн илэрхийлэл болсон шинэ Vндсэн хуулийн баяраар энэ тэмцээн зохиогддог нь санамсаргvй зvйл биш бөгөөд цаанаа маш их нарийн учир шалтгаантай юм.
-Шинэ Vндсэн хуулийг эх барьж авахад тодорхой vvрэг гvйцэтгэсэн хvний хувьд энэ хуульд нийт ард тvмний санаа бодол аль хэр тусгагдсан гэж бодож явдаг вэ?
-За тийм ээ. Манай Vндсэн хууль нь оршил хэсэг болон 70 зvйлээс бvрдсэн хууль шvv дээ. Vг, өгvvлбэр болгон нь утга учиртай. Vндсэн хууль маань “Мэдэгтvн, сахигтун” гэж дуусдаг нь маш их учиртай. Тэр vеийн БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан Vндсэн хууль боловсруулах комисс гарч, улсын Бага хурал болон ард тvмнээр 70 гаруй хоног хэлэлцэж батласан хууль байгаа юм. Тэр vеийн АИХ-ын депутатууд хэдийгээр жалга довны vзэлтэй гэж хэлэгдэж байсан ч Монголын өнцөг булан бvр сум, хороо болгоноос ирсэн ард тvмэн энэ хууль дээр хэлэлцvvлэг өрнvvлж байсан.
Нийт ард тvмнээр хэлэлцvvлэх явцад 900 мянган иргэд, сонгогчид оролцож санаа оноогоо хэлсэн. Ингэж байж Vндсэн хуулийг баталж байлаа. Vндсэн хуулийг зvгээр нэг парламентын танхим баталчихдаг юм биш. Тэгэхээр 1992 оны шинэ Vндсэн хууль нь яах аргагvй Монголын ард тvмний бvтээл мөн.
-Vндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар их ярьж байна. Хамгийн эхлээд ямар зvйлийг нь зайлшгvй өөрчлөх шаардлагатай гэж боддог вэ?
-Өөрчлөлт оруулна гэж маш их ярьж байгаа. Гэхдээ өмнөх “Долоон дордуулалт” шиг тvргэн тvvхий, сэтгэлийн хөөрлөөр хийж хэрхэвч болохгvй. Ер нь бол өөрчлөгддөггvй хууль гэж байхгvй. Өмнөх жишгийг харвал 15-20 жил болоод Vндсэн хуулийн өөрчлөлт болж байсан байдаг. Хамгийн эхлээд дордуулсан долоон заалтаа засах ёстой.
Бусад бvлгvvд дээр энд тэнд нь 3-4 орчим өөрчлөлт оруулахыг vгvйсгэхгvй байгаа. Жишээлбэл нэгээс тавдугаар бvлэгт зарим өөрчлөлт оруулахаар юм бий. Бид нар шvvж vзсэн. Vндсэн хууль гэдэг бол тодорхой судас, шөрмөс, яс булчингаас бvрдсэн том систем юм л даа. Vvний нэг судсыг санамсаргvй таслах юм бол бусад эд эрхтэндээ нөлөөлж шархлаа vvсгэдэг учраас бvгдийг нь нэг хавтгай дээр томоор харж, нийгмийн хөгжилд чөдөр тушаа болоод байгаа зvйл нь юу байна гэдгийг маш нарийн дэнслэн харж байж зарим өөрчлөлт оруулах ёстой. Ийм учраас миний л хувьд сайндаа 7-8 өөрчлөлт харагддаг юм.
УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар: Монголд Ерөнхийлөгчийн засаглал тохиромжтой биш
-УИХ-ын гишvvдээс Х.Болорчулуун гишvvн та хоёр Vндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Таны хувьд шатрыг юу гэж боддог вэ?
-Сvvлийн шурван жил дараалан шатрын зэрэг цолгvй хvмvvсийн дунд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа. Монгол Улсын 315 сум, 21 аймгаас шигшигдэн шилэгдэж ирсэн ийм шатарчид өнөөдөр оюун ухаанаа сорьж байна. Шатрын спортыг нvvдэлчин ахуй, монголчуудаас гаралтай гэж vздэг. Шатар бол vнэхээр хvний оюун ухааныг асар их хөгжvvлэн тэлдэг гайхамшигтай спорт юм. Тvvнээс гадна ямар ч хvнийг их тэвчээртэй сууж сургадаг, зан төлвийг нь төлөвшvvлдэг биеэ цэгцтэй авч явахад сургадаг vнэхээр цогц соёл юм.
Тийм ч учраас шатар бол айл болгонд байх ёстой оюуны томоохон хөрөнгө төдийгvй бvх шатны сургууль, цэргийн анги, албан байгууллагуудад хэвшил болгох ёстой спорт, оюун ухаан хөгжvvлэх дадал зуршил юм. Миний хувьд “Монгол туургатан” шатрын холбоог тэргvvлдэг. Манай холбоо ирэх намар нvvдэлчин улс орнуудын шатрын их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ тэмцээнд Буриад, Тува, Халимаг, Өвөрмонголын шатарчдаас гадна Казакстан, Киргиз, Туркын шатарчдыг урьж оролцуулах төлөвлөгөөтэй байна. Төр засгийн зvгээс энэ тэмцээний зохион байгуулалтад дэмжлэг vзvvлэх байх гэж нйдаж байгаа.
-Хэдийгээр өнөөдөр 1992 оны шинэ Vндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатрын улсын аваргын тэмцээн болж байгаа ч энэ хуулийг өөрчлөх ёстой гэж их ярьж байгаа. Зайлшгvй өөрчлөлт хийх цаг болсон уу?
-Vндсэн хуульд бvр зайлшгvй өөрчлөлт хийх цаг нь болсон. Харин ч хугацаа алдаж байгаа тал бий. Өнөөдөр Монгол Улс төрийн томоохон хямралд орчихоод байна. Төрийн тогтолцоо, системийн шинж чанартай энэ хямралыг даруйхан засч залруулахгvй бол засаг төрийн vйл ажиллагаа улам л доголдох аюултай. Авлига, хээл хахууль гээч юм төрийн бvх шатны байгууллагуудад хачиг, хувалз шиг улам гvнзгий шигдэж байна. УИХ, Засгийн газар, яамдууд энэ талын шvvмжлэлийн бай болсоор байгааг бид өдөр тутам харж, сvvлдээ бараг дөжирч эхлээд байна шvv дээ.
Энэ нөхцөлд бид Vндсэн хуульдаа даруйхан шинэчлэл хийж одоогийн мөнгөөр сонгууль явуулдаг тогтолцоог vгvй хийхгvй бол Монгол Улс ойрын 10 жил хямралаас гарахгvй, хөгжиж дэвжихгvй нь ээ. Vvсээд байгаа нөхцөл байдлаа бvгд мэдэж байгаа болохоор Vндсэн хуульд цогц өөрчлөлт хийх ажлын хэсэг, намын бvлгvvд ихээхэн идэвх зvтгэлтэй ажиллаж байгаа. Товчхондоо Vндсэн хуульд өөрчлөлт зайлшгvй орно. Сонгуулийн хууль, улстөрийн намуудын тухай хуульд нэн тэрvvнд өөрчлөлт орох байх.
-Таны хувьд УИХ-ын Аюулгvй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд Vндсэн хуулийн яг ямар зvйл, заалтыг хамгийн тvрvvнд өөрчлөх шаардлагатай гэж vзэж байгаа вэ?
-Бид хамгийн эхлээд хууль тогтоох дээд байгууллага, УИХ-аа зөв зохион байгуулалтад оруулах ёстой. Ялангуяа хоёр шатны парламенттай болох зайлшгvй шаардлагатай байгаа. Ихэнх нь бизнесменvvдээс бvрдэж, мөнгөөр сонгууль явуулдаг, дангаар ноёрхсон ийм парламент хойшид байж болохгvй. Яг мэргэжлийн хуульч, эдийн засагч, жинхэнэ мэргэшсэн улстөрчдөөс бvрдсэн мэргэжлийн парламент бvрдvvлэх цаг болсон. Дэлхийд 76 гишvvнтэй парламент хаана ч байхгvй.
Бид ядаж л 99-108 гишvvнтэй парламенттай болох хэрэгтэй байна. Ингэж байж амьдралд хэрэгжих сайн хууль гаргана уу гэхээс биш өнөөдрийнх шиг яам, тамгын газрын боловсруулсан нэг хуулийн төслийг хэлэлцэж батлаад байвал өнөөдрийн УИХ-ын бvтэц удахгvй дампуурахад ойрхон байгаа.
-Парламентын гишvvдийн тоог нэмэгдvvлснээр төрийн бvтэц улам л данхайж, зардал нь нэмэгдэхгvй юу?
-Парламентын тогтолцоо бол төр данхайхтай ямар ч холбоогvй юм. Төр данхайж байгаа нь зөвхөн гvйцэтгэх засаглалын хvрээний асуудал шvv дээ. 2012 онд байсан төрийн албан хаагчдын орон тоог 30 мянган хvнээр нэмэгдvvлснээр төр данхайсан. Өнөөдөр гурван сая хvнтэй Монгол Улсад наад зах нь 99 гишvvнтэй парламент байх зайлшгvй шаардлагатай.
-Сvvлийн vед Ерөнхийлөгчийн засаглалын тухай их ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Манайд Ерөнхийлөгчийн засаглал тохиромжтой хувилбар биш. Яагаад гэвэл бид хоёрхон том хөрштэй улс. Нэг хvн бас нэг өөр хvнд нөлөөлөх нөлөөлөл нь маш аюултай уршиг тарих боломжтой. Ер нь дэлхийн нэлээн сайн ардчилалтай, олон нийтийнхээ санаа бодлыг хамгийн боломжийн хэмжээнд хэрэгжvvлдэг засаглал нь парламентын засаглал юм. Тийм ч учраас Монгол Улсад парламентын засаглалаас өөр сайн сонголт гарахгvй байх аа.
Д.Түвшин