Зэсийн үнэ өсөх үү

Бусад түүхий эдийг бодвол үнэ нь үргэлж савлагаатай байдаг өнгөт төмөрлөг, нэн ялангуяа зэсийн эрэлт хэрэгцээ энэ онд өсөн нэмэгдэж, үүнийг дагаад үнэ нь эрс өснө гэж дэлхийд нэр хүнд бүхий шинжээч нар үзэж байгаа ч зарим нь эсрэгээр, тус түүхий эдийн үнэ дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас үүдэн буурна хэмээн тооцоолж байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

 

 АНУ-ын дийлэнх шинжээч оны эхний хоёр сард л нэг тонн зэсийн үнэ даруй 600 гаруй ам.доллараар өсч 7725 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна. Үүнийг Европ болон АНУ-д зэс хэрэглэдэг аж үйлдвэрийн салбар эргэн өсч буйтай холбон тайлбарлаж байгаа аж. Зэсийн эрэлт хэрэгцээ манай урд хөршид буурах болсон ч дээр дурдсан бүс нутагт өсөх төлөвтэй байгаа нь манай улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Лондоны металын бирж дээр сүүлийн гурван хоногт нэг тонн зэсийн үнэ 6170 ам.доллараас 6230 ам.доллар хүртэл өслөө.

 

Зууны мэдээ

Б.Барс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button