Сайд дарга нарын замбараагүй томилгоо төрийн албан хаагчдыг айдаст автуулж байна

Засаг төр солигдох бvрд хамгийн их хохирч, айдсаар амьсгалдаг хvмvvс нь төрийн албан хаагчид болсон. Учир нь аль нэг намын томилгоотой этгээдvvд албан тушаалд очсоныхоо маргааш нь л хамтарч ажиллах баг бvрдvvлэх нэрээр жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчдыг танил тал, намын харьяалалаар нь гадуурхан ажлаас нь халж, оронд нь ямар ч мэргэжил боловсролгvй шахуу, аль нэг намын дарга нарыг зусардан гvйлддэг албан тушаалын донтой “нялх Сэнгvм”-vvдийг төрийн албанд шургалуулдаг нь vнэндээ хэрээс хэтэрчихээд байгаа.

 

Аль нэг сайд, даргын ивээлээр төрийн албанд шургалсаар байгаа ямар ч дадлага туршлага, ажлын мэдлэг чадваргvй этгээдvvдийн золиосонд ажилдаа жинхэнэ эзэн болж мэргэшсэн төрийн албан хаагчид гудамжинд гарсаар байна. Сvvлийн хэдэн сар төрийн жинхэн мэргэшсэн албан хаагчид гэм хийчихсэн мэт тун ч тэвдvvхэн явцгааж байгаа. Бvх яамдад их тулааны өмнөх нам гvм ноёрхож байсан бол өнгөрсөн хэдхэн хоногт vvрээ эвдvvлсэн шоргоолж шиг л бужигнацгаалаа.

 

Тэдгээрт халаа сэлгээ, намын томилгоо vнэхээр хамаа замбараагаа алдаж гvйцлээ. Шийдлийн Засгийн газар төсөв хэмнэх нэрээр яамдад хийгдэж байгаа 15 хувийн цомхотголоор жинхэнэ мэргэшсэн албан хаагчид хэлмэгдэж байгаа бол яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын халаасны хvмvvсээр бvх яамд дvvрч байгааг тухайн яамдаас мэдээлсээр байгаа юм.

 

Тухайлбал, 5-10 жил ажилласан хvмvvсийг орон тооны цомхотгол, эдийн засгийн хэмнэлт хийж байна хэмээн ажлаас нь халчихаад эргээд тэдгээр хvмvvсийн орон тоонд өөрсдийнхөө хvмvvсийг ажилд авч, Шийдлийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг буруу тийш нь эргvvлж байгаад бухимдсан хvмvvс өнөөдөр аргагvйн эрхэнд гудамжинд жагсаж эхлээд байгаа. Vнэхээр эдийн засгийн хэмнэлт хийж байгаа бол тэдгээр хvмvvсийн орон тоон дээр ямар ч хvмvvсийг ажилд авч болохгvй гэсэн vг. Vvнийг ч маш олон төрийн албан хаагчид хэлж байна.

 

Хамгийн наад захын жишээ дурьдахад “Эдийн Засгийн хөгжлийн яам татан буугдаж эдийн засгийн хороо болсон. Энэхvv хороо нь татан буугдаж тус газар ажиллаж байсан маш олон төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь чөлөөлчихөөд байна. Эдгээр хvмvvсийн дотор хvvхдээ асарч буй эхчvvд, сургалтад хамрагдсан албан хаагчид, гэх мэтийн хvмvvс олноороо хамрагджээ.

 

Уг нь хөдөлмөрийн хуульд зааснаар бол эдгээр хvмvvсийн ажлын байрыг хадгалах учиртай. Иймэрхvv маягаар хууль зөрчиж байгаа нь төрийн албан хаагчдыг айдаст автуулж эхлээд байна. Тvvнчлэн яам, агентлаг нь татан буугдсан газруудын албан хаагчид хvртэл томилогдож очсон газартаа нэг ч хонолгvй цомхотголд орж байгаа нь энэ засгийн газрын шийдвэрийг буруугаар хэрэгжvvлж байгаагийн нотолгоо юм.

 

Мөн эдгээр ажлаас чөлөөлөгдсөн хvмvvс ажилгvйдлийн тэтгэмжээ авах гэж харьяа дvvргvvдийн нийгмийн даатгалд уртаас урт дараалал vvсгэчихээд байгааг дvvргvvдийн энэ талын албаны хvмvvс хvртэл мэдэгдсээр байна. Сайд нь солигдсон яамдууд одоог хvртэл халаа, сэлгээг баруун солгойгvй хийж байгаа. Тиймээс яамдын ажилчид эрх мэдэл бvхий хvмvvс рvv хандаж “Намайг хэлээд өгөөрөй” хэмээн царайчилж байгаа нь өнөөдрийн бодит дvр зураг болчихоод байна.

 

Одоо болж буй бvх vйл явдал Монголын төрийг улам хvчгvйдvvлж, хvний эрхийг хvvхдийн тоглоом болгож байгаа нь энэ төрийн гутамшиг. Уг нь Шийдлийн Засгийн газар яам агентлагийн бvтцийг 15 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр энэ оны төсөвт яамдын цалин мөнгөтэй холбоотой зардлаас 3,2 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцоолсон. Нарийн яривал Шийдлийн Засгийн газар байдлыг улам хvндрvvлэхгvйн тулд зарим нэг хэмнэлтийг хийхээр болсон нь сайд, дарга нарын өгөөш болчихоод байгаа юм.

 

 Өөрөөр хэлбэл, төрийн зарим байгууллагыг нэгтгэх, татан буулгах зэрэг өөрчлөлт хийснээр зардлыг 18,5 тэр бум төгрөгөөр бууруулж төрийн албан хаагчдын орон тоог 1700 орчим хvнээр бууруулъя гэж засгийн газар УИХ-д санал оруулаад байгаа. Энэхvv тушаал шийдвэрийг далимдуулан сайд дарга нар өөрийнхөө хvмvvсийг томилохын тулд хууль бусаар vндэслэлгvйгээр олон хvнийг ажлаас нь халж байгаад олон нийт тэр аяаараа бухимдсаар байна.

 

Ийнхvv олон хvнийг хууль бусаар ажлаас нь хоморголон халж байгаа учраас МVЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хууль бус шийдвэр гаргаж ажилчинтайгаа зөвшилцөхгvй, хууль бусаар танил талаа харж ажилчдаа халж байгаа бол бидэнд хандаарай” хэмээсэн. Тvvний энэ vгний дараахнаас МVЭХ-ны байранд энэ талын өргөдөл, гомдол овоорч өнөөдрийн байдлаар 1800-аад гомдол очоод байгаа аж.

 

Өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцээр эхэлснээс хойш эмч, багш, урлаг соёлынхон, спортынхон гээд жагсаал, цуглаан зохион байгуулж vзэл бодлоо илэрхийлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, тэд төрийн албан хаагчдыг цомхотгох болон цалинг нэмэхгvй гэсэн шийдвэрийн эсрэг жагсаж байгаа юм.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн яам болон Сангийн яамнаас дээрх салбаруудын цалинг 2015-2016 онуудад нэмэх боломжгvй. Мөн төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн юм. Иргэд, олон нийтийн зvгээс эдийн засаг хямарч, 905 тэрбум төгрөгийг танахаар Засгийн газраас шийдэж, төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгох гэж буй энэ vед ийнхvv цалин нэмэхийг шаардах нь цагаа олоогvй эсэргvvцэл гэж vзэж байгаа юм. Уг асуудалд МVЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Урьд өмнө нь ард иргэдийн нийгмийн асуудлыг орхигдуулсан улсын төсөв хэзээ ч батлагдаж байгаагvй.

 

Иргэдийн амьдрал улам хvндэрч байгаа энэ vед цалинг нэмэхээс өөр зөв шийдэл байхгvй юм. Иймээс цалин нэмэх асуудалд манай холбоо онцгой анхаарал хандуулж ажиллах болно" гэв. Жагсагчдийн төлөөлөл “Эмч, багш нар дунджаар 500 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ мөнгө бидний амьдралд хаанаа ч хvрэлцэхгvй, өрөө төлж дийлэхгvйд хvрээд байгаа юм. Эдийн засаг хямарсан, хэмнэлт хэрэгтэй гэж байгаа ч бид ямар өлсч vхэлтэй биш дээ. Ойрын хугацаанд цалингаа 60 хувиар нэмэгдvvлэх шаардлагатай байна.

 

Хэрэв бидний хvсэлтийг хvлээн авч нааштайгаар шийдвэрлэхгvй бол цаашид тэмцсээр байх болно. Өнгөрсөн жилийн төсөвт бидний цалинг нэмэхээр 500 тэрбум төгрөг төсөвлөсөн ч тэр мөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгvй байгаа шvv дээ. Тухайлбал, хогны ногоон утаанд хэдэн тэрбум төгрөг зарцуулдгаа зогсоох, хотын дарга зургаан орлогч даргатай байгааг тоог нь бууруулах, дэд сайд нарыг цөөлөх санал, vргvй зардал гарган, гадаад дотоод явдгаа ч танах хэрэгтэй.

 

Өннөдөр бодит байдал дээр эмнэлгvvд шалан дээрээ өвчтөнvvдээ хэвтvvлж байгаа. Улс орны байдал ийм байхад дээд тансаглал хэвэндээ. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх Засгийн газартай болчихлоо. Ард тvмэн олон жил дуугvй явлаа” гэсэн юм. Эцэст нь хэлэхэд цомхотголд анхаарлаа хандуулж төрийн ажлыг цалгардуулсан хоног өдрvvд хэдийн хэрийн хугацаанд vргэлжлэх бол гэж олон нийт санаа зовниж байна.

 

Өглөөний сонин

Р.Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button